ЕБС-ийн зургаан настнуудын 79.3% шүд цооролттой байна


Засгийн газраас хэрэгжүүлж буй ЕБС-ийн 1 дүгээр ангийн суралцагчдад хийж буй зүрх, нүд, шүдний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сараас, орон нутгийн илрүүлгийн 2025 оны 4 дүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан А/413, А/151 дүгээр тушаалын дагуу хэрэгжүүлж, ЕБС-ийн 6 настны эрт илрүүлгийн үзлэгт нийслэлийн 40.753 хүүхдийн 90 хувь нь хамрагдсан байна.

Илрүүлгийн дүнгээр зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.3 хувь, шүдний цоорол 79.3 хувь, харааны өөрчлөлт 20.4 хувьд тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 16-71 хувьтай байна. Орон нутгийн хэмжээнд 38.728 хүүхдийн 84 хувь нь хамрагдсан бөгөөд 71 хувьд шүдний цоорол илэрч, 61.3 хувь нь эмчлүүлсэн. Харааны илрүүлэгт 55.5 хувь хамрагдсанаас харааны өөрчлөлт 15-д тус тус илэрчээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *