Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх тогтоолын төслийг хүргүүлэхээр болсон. Энэ асуудлаар Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад хариулж байр сууриа илэрхийллээ
Тэрээр “Энэ бол Монголын парламентын хувь заяаны тухай яригдаж буйг мэдэж байгаа биз. Монгол улс цаашид парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө зөв шийдвэр юу байх вэ гэдгийг бодох ёстой. Шууд гүйгээд орчихдог шууд хаалгаа хаачихдаг юм гэж хаана ч байхгүй. Процесс л зөв байх ёстой. Ерөнхий сайдын тухайд бол ард түмнээс мандат авсан 126 хүн л шийдвэрээ гаргана. Гэхдээ зөвхөн Ерөнхий сайдын тухайд шүү. Засгийн газар биш УИХ л Ерөнхий сайдыг томилдог. Тодруулж хэлбэл засгийн газар тогтоол оруулахгүй, Ерөнхий сайд асуудлаа өөрөө УИХ-ын нэгдсэн чуулганд асуудлаа оруулна гэсэн үг. Ардчилсан нам дараагийн засгийн газар эмхлэгдэн байгуулагдтал ажлаа хийж байгаад гарчихна, битгий санаа зов ” гэж мэдэгдсэн юм.