О.Алтангэрэл: Бүлгийн шийдвэрээ 100 хувь дагана


Монгол улсын засгийн газрын гишүүн,ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх талаар тогтоолын төслийн талаар тайлбар авлаа

О.Алтангэрэл: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлаар бид бол бүлгийнхээ шийдвэрийг л дагана. Засагт хамтрахдаа бид ардчилсан намын ҮБХ, улстөрийн зөвлөл болон УИХ дахь ардчилсан намын бүлгийн шийдвэр гаргуулж орсон. Одоо бүлгийнхээ шийдвэрийг дагана. МАН-ын бага хурлаас улстөрийн шийдвэр нэгэнт гарчихсан учир бид 8 сайд өргөдлөө өгнө. Ардчилсан нам гэрээний үүргээ үнэнчээр биелүүлж ажиллаж байхад ийм шийдвэр гарч байгаа бол улстөрийн соёлын хувьд өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдсэн. Одоогийн байдлаар УИХ-д ямар нэгэн цаас, тогтоолын төсөл албан ёсоор ирээгүй. Ерөнхий сайд тогтоолын төслөө боловсруулаад УИХ-д өргөн барих байх.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *