Дуучин, жүжигчин Чан Ин Ү цэргийн албанд элсэхээ зарлав


Өмнөд Солонгосын “Астро” хөвгүүдийн хамтлагийн Ча Ин Ү цэргийн албанд элсэнэ гэдгийг түүний агентлагаас мэдэгдлээ.

Дуучин, жүжигчин Чан Ин Ү ирэх долдугаар сарын 28-нд цэргийн албанд татагдах бөгөөд армийн үлээвэр найрал хөгжмийн хамтлагт элсэх хүсэлтээ өгсөн аж. Түүний хувьд таван долоо хоногийн цэргийн үндсэн бэлтгэлээ хийж дуусгаад хамтлагтаа үүрэг гүйцэтгэх гэнэ.

Агентлагаас нь түүний аюулгүй байдлын хангах үүднээс цэрэгт элсэх хугацаа болон байршлыг нь нууцалж байгаа аж.

Өмнөд Солонгосын хуулиар насанд хүрсэн бүх эрчүүд 18-21 сарын хугацаанд цэргийн алба хаах ёстой.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *