Чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний 55 кг-ын жинд U23 ангиллын Азийн АШТ-ий хүрэлтэй Мөнх-Эрдэнийн Даваабанди энэ жинд хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд сонгомол бөхийн ДАШТ-ээс даваа авсан анхны монгол тамирчин билээ.
Тэгвэл энэ жинд Энэтхэгийн тамирчин, U15 ангиллын Азийн АШТ-ий үзүүр бөх Анил Мор түрүүлж, Кыргызстаны бөх, өнгөрсөн оны Азийн АШТ-ий хүрэл медальт Муратбек Уулу үзүүрлэлээ.
55 кг-ын дүн:
1. Анил Мор (Энэтхэг)
2. Муратбек Уулу (Кыргызстан)
3. М.Даваабанди (Монгол)