МҮБХ-ноос өнөөдөр буюу тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Нийслэлийн аварга баг шалгаруулах “3vs3 багийн барилдаан”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Гэвч зарим дэвжээдээс ирүүлсэн хүсэлт болон Монгол улсад анх удаа зохион байгуулж буй чөлөөт бөхийн чансааны оноо олгох Дэлхийн цуврал тэмцээн давхцаж буй зэргийг харгалзан үзэж, барилдааны товыг хойшлуулжээ.
Ингээд “3vs3 багийн барилдаан”-ыг 06-р сарын 8, 14-ний өдрүүдэд 14:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.