Норвегийн гүнж их сургуульд сурахаар Австралийг зорино


Норвегийн хаан ширээг залгамжлах хүмүүсийн хоёрдугаарт бичигдэж буй гүнж И.Александра ирэх наймдугаар сараас эхлэн олон улсын харилцаа, улс төрийн эдийн засгийн чиглэлээр их сургуульд суралцахаар Австрали руу нүүхээр болжээ. Тэрээр Сиднейн их сургуульд элсэн суралцах аж.

Өдгөө 21 настай тэрээр бүтэн цагаар суралцаж, оюутны байранд амьдарна гэж их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Норвегийн хаан V Харальд бол И.Александрагийн өвөө, түүний аав нь угсаа залгамжлах хунтайж Хаакон юм. И.Александрагийн ээж, угсаа залгамжлах гүнж Метте-Марит Викториа мужийн Вангаратта ахлах сургуульд нэг жил суралцаж байжээ.

Сонирхуулахад Осло хотод төрж өссөн гүнж саяхан 15 сарын хугацаанд цэргийн алба хааж, цэргийн инженер, буучийн үүргийг гүйцэтгэжээ. Түүний хувьд хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сэдвүүдийг голчлон сонирхдог гэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *