Төрийн ордонд яг одоо “Орлогоо нотол, огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй УИХ-ын дарга уулзаж байна. Уулзалтын агуулгын талаар их хурлын тамгын газраас мэдээллийг нэгдсэн байдлаар танилцуулна гэсэн. Харин сэтгүүлчдийг уулзалтад оролцуулаагүйгээс гадна ордонд жагсагчдаас ярилцлага авахыг хориглож байгаа тухай мэдээлэл байгаа юм. УИХ-аар ирэх даваа гаригаас эхлэн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал хэлэлцэгдэж эхлэнэ. Парламентаар Ерөнхий сайдын асуудал хэлэлцэгдэж эхлэхээс өмнө хагас сар жагсаж байгаа жагсагчдын байр суурийг УИХ-ын дарга сонсож байгаа нь анхаарал татаж байна.
УИХ-ын дарга яг одоо жагсагчидтай уулзаж байна
