Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, амжилттай ард нь гарчээ.
УНТЭ анх 2006 оноос хүүхдэд Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн. Өмнөх 14 мэс засал УНТЭ дээр хийгдэж байсан бөгөөд ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-д хийгдсэн анхны мэс засал ийнхүү амжилттай болжээ.
Анхны бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүүхэд 13 настай бөгөөд ээж нь түүний бөөрний донор болсон байна. Ингэснээр Монгол Улсад 410 дахь, хүүхдэд 15 дахь, ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр амжилттай шилжүүлэн суулгасан мэс засал болж байгаа аж.