Б.Намбардагва сонгомол бөхийн хамгийн хүнд жинд үзүүрлэв


“Буянт-Ухаа” ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж буй сонгомол бөхийн Дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний хамгийн хүнд жин болох 130 кг-д манай залуу бөх Б.Намбардагва мөнгөн медаль хүртлээ.

Гурав дараалж ялаад байсан тэрбээр сүүлийн тойрогт өсвөр, залуучуудын дэлхийн аварга, Европын АШТ-ий мөнгөн медальт Туркийн Мухаммет Хамза Бакирт дийлдсэн юм.

Турк бөх энэ эрчээрээ түрүүлсэн бол Кыргызстаны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр, залуучуудын дэлхийн аварга Эрлан Манатбеков хүрэл дээр буулаа.

Сонгомол бөхийн 130 кг-ын дүн

1.Мухаммет Хамза Бакир (Турк)

2.Б.Намбардагва (Монгол)

3.Эрлан Манатбеков (Кыргызстан)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *