УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн гэр бүлийн гишүүдийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Шалтгаан нь Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн төгөлдөр хуурын багш н.Оюунцэцэгийн гомдлоор энэ шалгалт эхэлжээ. Хөрөнгө орлогын мэдүүлгээ нотол гэсэн байна. Гэхдээ орой дуудаад өглөө нь бүх хөрөнгө орлогоо нотол хэмээн хугацааг давчуу тулгаж дарамталсан гэнэ. Товлосон хугацаанд хөрөнгө орлогоо нотолж амжихгүй байсны төлөө хугацаа өнгөрсөн учраас хөрөнгө орлогоо нотлоод хэрэггүй гэдэг байдлаар дарамталжээ. Үндсэн хуулийн дагуу хэн ч бай үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсах эрхтэй. Энэ дагуу үг, үзэл бодлоо илэрхийлж, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж ирсний улмаас харлуулалт, дайралт, гүтгэлэг тасралтгүй 10 сар боллоо хэмээн гишүүний зүгээс мэдэгдсэн юм. Улс төрчид хөрөнгө орлогоо батлах үүрэгтэй. Гэхдээ 24 байтугай 12 цаг ч өгөлгүй ингэж дарамталж байгаа нь маш харамсалтай байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдээллээ. АТГ-аас мэдэгдсэнээр гишүүний гэр бүлийг 50 байр борлуулж мөнгө угаасан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэнэ.
Ж.Баярмаа гишүүний зүгээс орлогоо нотлох боломжийг 1-2 хоногт тулгаж байгаа АТГ Ерөнхий сайдын гэр бүлд 20 хоног үйлчилж байгаа нь Монгол улс дабл стандарт үйлчилж байгаагийн тод жишээ болж байна хэмээн мэдэгдсэн юм.