Зам тээврийн яамнаас “Улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах журамд оруулж буй өөрчлөлтүүд” болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Манай улсад авто замын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг.
Энэ стандартыг зөвхөн манайд бус олон улсад ч дагаж мөрддөг. Тодруулбал, БНХАУ-д нийт жин нь 49, ОХУ-д 44, Европын холбооны улсууд 44 тонн гэсэн стандартыг мөрддөг” байна.
Тиймээс Зам тээврийн яамнаас Улаанбаатар-Чойр-Сайншанд чиглэл Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлд улс хоорондын ачаа тээврийн талаар хяналт шалгалт хийнэ хэмээн мэдэгдлээ.
Урин дулааны улирал эхэлж, авто замд ус чийг хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт багасдаг. Даац хэтрүүлэн тээвэр хийснээр зорчих хэсгийн хучилтад нүхэн эвдрэл, торон хагарлууд нэмэгддэг байна.
Тиймээс олон улсад болон Монгол улсад мөрдөж буй стандартыг баримтлан 44 тонн жингээс илүү ачаа тээвэрлэхгүй байхыг анхааруулав. Зөрчил гаргасан байгууллага, жолоочид арилгуулах зогсоох арга хэмжээ авна.
Мөн босоо чиглэлийн авто зам буюу Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн зам дээр хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ гэдгийг Зам тээврийн яамнаас мэдэгдлээ.