Хүүхдийн хөгжлийн асуудлыг хуульчилна


“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулсан гишүүд мэдээлэл хийлээ. Хүүхэд хамгааллын тухай хууль байдаг боловч хэрхэн хөгжүүлэх талаар хууль эрх зүйн орчин огт бүрдээгүй байгаатай холбоотойгоор энэ хуулийг санаачлан боловсруулахаар болжээ. НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид зааснаар тэгш оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэдэг гол зарчмыг удирдлага болгон ажилладаг. Үүний дагуу бид зөвхөн ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн хөгжлийг даалгаад орхих биш, хүүхдийн хөгжлийг дэмжсэн хувь хүний сургалт, амьдрах ухааны сургалт, хүүхдүүдийн авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх, спортоор хичээллээх, гадаад хэлэнд суралцах зэргийг дэмжих зорилгоор бид энэ хуулийн төслийг боловсруулсан гэж мэдэгдлээ. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь бүх нийтийн оролцоо маш чухал.

Эцэг, эх асран хамгаалагчдын зүгээс хүүхдийнхээ хөгжлийн асуудалд онцгой анхаарах зүйл дээр төрийн байгууллага, орон нутгийн байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлага байгаа учир дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хүүхдийн эрхийн тухай хуулиас гадна хүүхдийн хөгжлийн асуудлыг тусад нь хуульчилж үзэх нь зүйтэй гэж үзсэн гэдгээ илэрхийлж байсан юм.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *