Х.Болортуяа Дэлхийн чансаа олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ


“Улаанбаатар опен-2025” Дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 57 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа үзүүрлэж, мөнгөн медаль хүртэв.

Тэрээр алтан медалийн төлөө Энэтхэгийн бөх, U17 ангиллын дэлхийн аварга, өсвөр, залуучуудын Азийн АШТ-ий гурван түрүүтэй Неха Нехатай барилдаж, улмаар ялагдлаа.

Харин Туркийн бөх, Европын АШТ-ий мөнгө, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ий хүрэл, U23 ангиллын Европын АШТ-ий алт, мөнгөн медальт Элвира Сулеман Камалоглу, Бразилын тамирчин, Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт Перейра Франкаг ялж, энэ жингийн хүрэл медалийг атгав.

57 кг-ын дүн:

1. Неха Неха (Энэтхэг)

2. Х.Болортуяа (Монгол)

3. Элвира Камалоглу (Турк)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *