Дэлхийн аваргууд алтан медаль булаалдана


Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний 62 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын төлөө барилдахаар шалгарлаа.

П.Орхон хагас шигшээд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй орос бөх, U23 ангиллын Европын АШТ-ий мөнгөн медальт Екатерина Кошкинаг ширүүн өрсөлдөөний эцэст 15:11 оноогоор ялсан.

Харин С.Цэрэнчимэд мөн Оросын бөх, залуучуудын дэлхийн аварга Алина Касабиеваг даралтаар буулгаж авсан юм. 

Ингэснээр Дэлхийн аваргууд нутагтаа зохиогдож буй олон улсын тэмцээний алтан медалийг хоорондоо булаалдахаар болж байна. 

Тэд сүүлийн хоёр жилийн УАШТ-д дараалан финалдахад өнгөрсөн жил П.Орхон, энэ жил С.Цэрэнчимэд ялсан билээ. 

Медалийн төлөөх барилдаанууд “Буянт-Ухаа” спортын ордонд 17:00 цагаас эхэлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *