Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөөниы 05 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн. Ослын улмаас 4 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд амь хохирсон харамсалтай хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй 17 настай эрэгтэй хүүхэд төрсөн ахынхаа эзэмшлийн приус 20 маркийн автомашиныг жолоодон явсан нь тогтоогдоод байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна. Эл үйл явдалтай холбоотойгоор Баян-Өлгий аймагт олон улсын хүүхдийн баярын арга хэмжээг цуцалжээ.