Чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын харцага Г.Ганхуяг “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг хос медальтай өндөрлүүллээ.
Тэрбээр эхний өдөр сонгомол бөхийн 97 кг-д хүрэл медаль хүртсэн бол сүүлийн өдөр өөрийн үндсэн төрөл чөлөөт бөхийн 97 кг-д үзүүрлэв.
Энэ жинд Ираны бөх, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ахмад Юсуф Базрегале түрүүлсэн юм.

Харин хүрэл медалийн эздээр Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Вики, залуучуудын Европын АШТ-ий хүрэл медальт Туркийн Ресул Гуне нар тодорлоо.
97 кг-ын дүн
🥇Ахмад Юсуф Базрегале (Иран)
🥈Г.Ганхуяг (Монгол)
🥉Вики Вики (Энэтхэг)
🥉Ресул Гуне (Турк)