ДЦС 3-т гарсан галыг бүрэн унтраалаа


Нийслэлийн Хан-Уул дүүрэг 3-р хороо “ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын Турбин цех дотор өнгөрсөн шөнө гал гарлаа. Энэ тухай дуудлага 6 дугаар сарын 2-ны 00:27 цагт 101-т ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллан 01:54 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 03:21 цагт бүрэн унтраалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *