Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр 12 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхээр товложээ. Үндсэн хуулийн 44.1-д “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д оруулбал…” гэж заасан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд итгэл хүлээлгэх тогтоолын үндэслэлээ “Хамтарсан Засгийн газрын байгуулсан “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээ, 14 мега төслийг хэрэгжлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү” хэмээн тодорхойлсон билээ. Тодруулбал, энэ үндэслэлээр бодлогын дэмжлэг үзүүлэхийг УИХ-аас хүсэж байгаа юм.


One response to “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *