Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ бол төр юм байна


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд Ерөнхий сайд оролцож “Итгэл үзүүлэх” тогтоолын төслөө өөрөө танилцуулж байна. Үүнтэй холбогдуулан, тус байнгын хорооны гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Аливаа албан бичигт хуульд үндэслэх гэж байдаг. Энэ бичиг ямар хуульд үндэслэж байгааг би олж харахгүй байна. Энд төсвийн асуудал байхгүй байна. Бодлогын тодорхой асуудлаар гэхээр яг ямар асуудлаар итгэл үзүүлэхийг хүсэж байгаа юм бэ? Ямар бодлогын асуудал гацсаныг би сайн ойлгосонгүй. Гацаасан бол УИХ гацаасан байх. АН маш сайн ажилласан гэдгийг

Монгол төрийн залгамж халаа гэж байхгүй юм байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхгүй бол Монгол төр гацах юм байна. Л.Оюун-Эрдэнэ бол төр юм байна. Л.Оюун-Эрдэнэ бол МАН юм байна. Ганцхан Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн байхгүй бол төрийн ажил гацдаг. Ийм болсонд харамсаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *