УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын С.Цэнгүүн: Би “огцрох амархан” жагсаалд очиж гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед томоохон төслүүд “хөдөлсөн”нь үнэн. Гэхдээ өөрийг тань монголын нийгмийн оюун санаа гэж хэлэгддэг хүмүүс асар их эсэргүүцдэг. Учир нь юу вэ гэвэл та Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө авч байсан.Үүнтэй холбоотой түүний баримталдаг улстөрийн бодлогууд буюу уул уурхайн салбар, халамж, хувийн өмчтэй холбоотой бодлогыг таныг дэмждэг гэж олон нийт хардаг. Хамтарсан засгийг эсэргүүцдэг гэхээс илүү таны энэ бодлогыг эсэргүүцдэг нийгмийн бүлэг байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга гэдэг хүнтэй харддаг асуудал улстөрийн хүрээнд байдаг юм шиг байна. Х.Баттулга гэдэг хүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд ерөнхийлөгч 6 жилээр нэг удаа сонгогддог болох асуудал чуулганаар хэлэлцэгдэж байсан. Би ЗГХЭГ-ын дарга байхдаа Ерөнхийлөгчийг сөрөн сөрөн энэ асуудлыг дэмжүүлэхэд манлайлал үзүүлж ажилласан. Би ер нь Ерөнхийлөгч байсан хүн парламентад орж ирэхийн эсрэг би хатуу байр суурьтай байдаг. Жагсаалт шийдэгдэж, томсгосон тойрог яригдаж байх үед би ганцхан хүсэлт тавьж байсан. Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг жагсаалтад оруулахгүй шүү гээд намын дарга нартай гар барьсан. Би ер нь буурин дээр байгаа. Ярьж байсан үгэн дээрээ зарчим дээрээ л байгаа.
One response to “Л.Оюун-Эрдэнэ: Би Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг жагсаалтад нэр дэвшүүлэхгүй шүү гэж намын дарга нартай гар барьсан”
Оюун-Эрдэнэ сайдаа худал ярихаа боль.
Женко таны толгой дээр сууж бгаа шүүдээ.
Ард түмэн тэнэг биш