Л.Оюун-Эрдэнэ: Би албан тушаалтай зууралдаад байхгүй


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд Ерөнхий сайд оролцож “Итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслөө танилцуулж байна. Үүнтэй холбогдуулан, тус байнгын хорооны гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Аливаа албан бичигт хуульд үндэслэх гэж байдаг. Энэ бичиг ямар хуульд үндэслэж байгааг би олж харахгүй байна. Энд төсвийн асуудал байхгүй байна. Бодлогын тодорхой асуудлаар гэхээр яг ямар асуудлаар итгэл үзүүлэхийг хүсэж байгаа юм бэ? Танд яг ямар дэмжлэг хэрэгтэй юм бэ? Баялгийн хууль батлагдсан уу? Ухаахудагийг авах асуудал юу болж байна вэ? Хөрөнгө хураах асуудал юу болж байна вэ? Яагаад энэ хуулийг оруулж ирээгүй байж үүнтэй холбоотойгоор асуудал үүсгэж байна гэж яриад байгаа юм бэ? Би бол итгэл хүлээлгэхгүй. Уг гарваль чинь шал өөр асуудал байсан шүү дээ, уг нь.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  

-Огцрох амархан, амархан. Би санал нэг байна. Би албан тушаалтай зууралдаад байхгүй.

Асуудал бухимдалдаа тулаад, Засгийн газраа байнга огцруулаад байвал парламентын тогтвортой байдалд нөлөөлнө.

Үнэн үнэн. Үндэсний баялгийн сан, стратегийн ордын 34%-тай холбоотой асуудал яригдаад явж байгаа.

Орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгө хураах тухай хуулийн төслийг О.Алтангэрэл сайд 1-р сарын 24-нд өргөн барьсан. Энийг би том агуулгаараа нийгэм, парламент дүгнэлт хийх нь зүйтэй гэж би бодож байгаа. Бөөнөөрөө хамтарч ажилласны үндсэн дээр том асуудлын ард гарч байсан.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *