УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд Ерөнхий сайд оролцож “Итгэл үзүүлэх тухай” тогтоолын төслөө танилцуулж байна. Үүнтэй холбогдуулан, тус байнгын хорооны гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Засгийн газрын 1 алдаа бол том төслүүдээ их хурдан явуулсан. Том төслүүдээ явуулчихсан юм чинь одоо АН хэрэгтэй юү, үгүй юү гэдэг юм ярьж байгаа. Шахсан хүмүүс тийм л юм ярьсан шүү дээ. Гашуунсухайт яваад иртэл дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. АН дотроос удирдлагууд нь дараагийн Засгийн газартаа очоод нийлчихсэн байсан. Харамсалтай нь суурь шалтгаан нь энэ. Нөгөө л сандал суудал, томилгооны асуудал. Тийм ч учраас хамтсарсан Засгийн газрын гэрээнд “Улсын эрх ашиг 1-т” гэж би албаар оруулсан. Тэгээд ийм сээрэн дунгуй шиг тойрог руу оруулсан. Хамтарсан Засгийн газар сайн ажилласан.
Ордон дотор хүч алдаж байгаагаа би дэндүү сайн ойлгож байгаа. Худлаа яриад яах вэ. Ямар жижиг эрх ашгаас болж, ямар том хөгжлийн боломжийг устгаж байгааг тогтоож аваарай. Уулзсанаасаа өөр асуудал яриад яах вэ. Бодитой үнэнийг би хариулъя л гэж байна ш дээ.