Л.Оюун-Эрдэнэ: Дараагийн ЗГ зурагдчихсан учраас би жагсагчидтай очиж уулзаагүй


УИХ-ын ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төсөл хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж хариулт авлаа

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Би УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаа гэж хүн байна. Та орлогоо нотолж чадахгүй байгаа юм биш үү? Таны өөрийн чинь хэлсэн алдартай үг бий шүү дээ. Огцрох амархан гээд. Түүнчлэн нэмээд асуухад Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг яагаад хэлэлцэхгүй байгаа юм бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Огцрох амархан, амархан. Гол нь огцорсны дараа гарах үр дагаврыг бодоосой л гэж хүсэж байна. Би албан тушаалд хорогдоод огцрохгүй байгаа асуудал биш. Геополитикийн нөхцөл байдал эрсдэлтэй байгаа хүнд үед засаг төр тогтвортой байвал Монгол улсад хэрэгтэй цаг үе гэж харж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Хөрөнгө хураах тухай хуулийн төслөө яагаад хэлэлцэхгүй байгаа юм. Аль 1 сард өргөн бариа биз дээ. Биднээс болоогүй шүү. Ухаа худгийг яагаад авахгүй байгаа юм бэ? Олон нийт таныг хүлээж авахгүй байгаа юм биш үү? Та энэ тал дээр хариулна уу?

ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцье гээд сая баталсан шүү. 1 сард биш 5 сард өргөн барьсан юм билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ард түмэн тогтвортой төр засгийг хүсэж байгаа. Энэ талаар судалгаа бий.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Улс төрийн дэмжлэг хүсээд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх гэсэн байх юм. Танд амар улс төрийн дэмжлэг дутсаныг ойлгохгүй байна. Сонгодог, парламент гэдэг бол Үндсэн хуулийн хүрээнд явагдах учиртай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Улс төрийн саад үүсэж байгаа учраас л Парламентдаа хандаж байгаа юм. Олон намууд хамтраад зөвшилцеед ажиллахад бас олон зовлон үүсдэг юм байна. Юуг нь нуухав, Албан тушаал энэ тэрээс болж гомдол ч хаа хаанаа их үүссэн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Ерөнхий сайд хяналтгүй засгийн газрыг байгуулсан. Энэ бол үндсэн хуулийн загвар биш.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Тиймээ би стандартын биш ЗГ байгуулсан. Аль аль нь давуу болон сул талтай. Гэхдээ аж ахуйн бүтээн байгуулалтын асуудлаа урагшлуулахын тулд олон намуудтай хамтарсан ЗГ байгуулахаар шийдсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-АН-ын сайд нараас боллоо гэж танай бага хурал дээр шийдсэн. Гэтэл манай 8 сайд аль галтай бүхнийг бариад чадлаараа ажилласан шүү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-АН-ын сайд нар сайн ажилласан. Үнэн. Бидний гол алдаа нь том төслүүдээ хурдан хөдөлгөснөөс л болсон. Үүнээс болж манай намаас АН одоо хэрэггүй гэдэг асуудал боссон. Гашуун сухайт яваад ирсэн чинь дараагийн ЗГ зурагдчихсан байсан. Зүгээр нэг асуудал биш суурь шалтгаан нь дараагийн ЗГ байгуулна гэсэн сандал суудлын асуудал байсан. Хэрвээ ийм асуудал үүсээгүй бол би жагсаж байгаа залуустай аль хэдийн очоод уулзчих байсан. Ямар жижиг эрх ашгаас болж ямар том боломжоо хаах гэж байгаагаа та бүхэн бодолцооч. Юу хэлж хийж явснаа ил гаргаад хэлээч. Би нууж хаалгүйгээр ил хэлье л гэлээ шүү дээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж дууслаа. Гишүүд үг хэлж дууссаны дараа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлаар санал хураана.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *