Л.Оюун-Эрдэнэ: Хүү нь хэн нэгэн хүнд хайр сэтгэлтэй болоод бөгж авч өгсний төлөө ЗГ огцорвол тогтворгүй байдал үүснэ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан 52 гишүүн асуулт асууж, хариулт авахаар болов. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, “23 настай тусдаа амьдарч буй хүү нь хэн нэгэн хүнд хайр сэтгэлтэй болоод бөгж авч өгсний төлөө Засгийн газар огцорвол цаашдаа энэ их геополитикийн сорилт дундуур тогтворгүй байдал үүснэ. Тийм учраас би өргөдлөө өгөөгүй. Үүний цаана суурь олон асуудал байсан.  Бодитой дүгнэлт нийгэмд, парламентад ч бай дотор үлдэх нь дараа дараагийн зүйлд чухал сургамж болно” гэв.

,

One response to “Л.Оюун-Эрдэнэ: Хүү нь хэн нэгэн хүнд хайр сэтгэлтэй болоод бөгж авч өгсний төлөө ЗГ огцорвол тогтворгүй байдал үүснэ”

  1. Үхсэн балтуушны чинь геополитик вэ?
    Хуцалгүй зайл даа. Данх царайлсан данх чинь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *