УИХ-ын ТББХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжлээ


УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ТББХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлэлцүүлсэн “Итгэл үзүүлэх тухай” тогтоолын төсөлд санал хураахгүй байя гэдэг горимын санал гаргасан юм. УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Оруулж ирсэн тогтоолын төслийг байнгын хороо санал хурааж, дүгнэлт гаргах ёстой” хэмээн хууль зүйн үндэслэлийг тайлбарласнаар ТББХ гишүүдээс санал хураав.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар саналаа нууцаар эсвэл цаасаар санал хураая гэдэг санал гаргалаа. Байнгын хорооны гишүүдийн олонх нь үүнийг дэмжиж, санал хураалтыг нууцаар явуулав. Нууцаар хураасан саналыг тоолох тооллогын комиссыг Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Б.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй баталлаа.

Ингээд УИХ-ын ТББХ-ноос Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг дэмжих эсэх саналыг нууцаар хурааж, 23 гишүүн оролцов. Тэдний 17 нь Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг зөвшөөрч, 6 нь татгалзлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *