Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал буюу Миягино ояката өнгөрсөн долоо хоногт Сүмогийн холбоонд халагдах өргөдлөө өгсөн билээ. Түүний өргөдөлтэй холбогдуулан Сүмогийн холбооны Гүйцэтгэх зөвлөл ээлжит бусаар хуралдаж, хүсэлтийг нь албан ёсоор хүлээн авсан байна.
Шавийнхаа тарьсан хэргийн улмаас дэвжээгээ хаалгаж, зиндаа буурсан тэрээр ийн сүмогийн ертөнцийг орхиж байна. Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын 9-нд Японы Токио хотод хэвлэлийн бага хурал хийхээр товлосон аж.

Түүний сүмогийн ертөнцөөс холдох болсон шалтгаан нь шавь Хокүсэйхо А.Даваанинжийнх нь тарьсан хэрэгтэй холбоотой юм.