“Royal Dance” хамтлаг Дэлхийн аварга боллоо


Дэлхийн бүжгийн спортын холбооны “Хореографик Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” Португалын Брага хотноо болж, шилдгүүдээ тодруулав.

Нийт 18 орны шилдэг бүжгийн клубүүд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөхөд Монгол Улсын “Royal Dance” хамтлаг тодорч, Дэлхийн аварга боллоо.

Тодруулбал “Монголын бүжгийн спортын холбоо”-ны гишүүн “Royal dance” бүжгийн клубийн дэргэдэх “Royal Dance” хамтлаг залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд оролцож, хос алтан медаль, хос аваргын цом өргөсөн бол “Star dance” студийн дэргэдэх “Star girls” хамтлаг өсвөрийн ангилалд оролцож, тэргүүн байрыг тус тус эзэлжээ. 

“Монголын бүжгийн спортын холбоо”-ны гишүүн “Royal dance” бүжгийн клубийн дэргэдэх “Royal dance”  бүжгийн хамтлаг нь 2019 онд байгуулагдсан бөгөөд гишүүдийн дийлэнх нь 18-22 насныхан аж. Энэхүү тэмцээнд 3 багш 20 бүжигчин нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *