Бага ангийн сурагчдын амралт эхлэхэд зургаа, дунд болон ахлан ангийн сурагчдын зуны амралт эхлэхэд 13 хоног үлдлээ. Энэ хичээлийн жил гурван улиралтай. Нэг, хоёрдугаар улиралд бие даалтын долоо хоногийг нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл амралтын хоногууд дээр хичээлээс гадуур, өөрийгөө хөгжүүлэх долоо хоногийг тусгаж өгсөн юм. Үүнээс үүдэлтэйгээр өмнөх жилүүдтэй харьцуулбал сурагчдын амралт 7-14 хоногоор хойшилжээ. Бага анги 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрөөс, дунд, ахлах анги 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс амрах тус тус хуваарьтай байна.
Баасан гаргаас бага ангийн сурагчид амарна
