Монгол Улсын ядуурлын түвшинг энэ оны долоодугаар сард танилцуулахаар төлөвлөж байна. Ядуурлын түвшний үзүүлэлтийг 2022 онд Монгол улсын ядуурлын түвшинг 27,1 хувьтай байгаа хэмээн тодорхойлсон байдаг. Дэлхийн банктай хамтран боловсруулдаг энэ үзүүлэлтийг хоёр жил тутамд шинэчилдэг уламжлал бий.
Ядуурлын түвшний үзүүлэлтийг нэг жилийн турш улсын хэмжээнд цуглуулсан, өрхийн нийгэм-эдийн засгийн судалгааны мэдээлэлд үндэслэн тооцоолдог байна. Судалгаанд 2023 онд 23 мянган өрхийг хамруулжээ. Одоогоор 2023, 2024 оны судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлж байгаа юм.
2022 оны байдлаар манай улсад ядуурлын шугамаас доош буюу сарын амь зуух орлого нь 418 мянган төгрөгөөс доош бол ядуу ангилалд багтаж буй 914 мянган хүн байгаа гэсэн судалгаа гарч байв. Тэд сард 418 мянган төгрөгөөс бага орлоготой амьдарч байсан гэсэн үг. Хэрэв ядуурлын шугамыг 15 хувиар өсгөвөл нийт хүн амын 10.3 хувь буюу 346.5 мянган хүн нэмж ядууралд өртөх магадлалтайг Үндэсний статистикийн хороо гурван жилийн өмнөх тайландаа дурдаж байжээ.