Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л. Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Ерөнхийлөгч чуулганд орж ирж, үг хэлээд гарлаа. Үндсэндээ Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар УИХ-ыг сүрдүүлээд гарлаа. Сая илт нэг талыг баримталж, Засгийн газрыг унагах, огцруулах гэж мэдэгдэл хийлээ. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, импичментын асуудлыг санаачилна” гэв.

,

One response to “Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа”

  1. Зүйтэй Мөнхбаясгалан
    Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хэрнээ засгийг огцруулах үйлдэл хийв.
    Элбэгдорж өөрийнх нь үгэнд ордоггүй ЕС ыг огцруулж байсан шиг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *