Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн засаг дарга А/630 захирамж гарган, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарийг өөрчилжээ. Үүний дагуу нийслэл дэх төр, захиргааны байгууллагуудын ажил 07:00 цагт эхэлж, 16:00 цагт тарж байна. Уг зохицуулалтт 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх юм. 9 дүгээр сарын 1-нээс 2026 оны 6 дугаар сарын 1 хүртэл эргээд 08:00-17:00 цаг гэсэн хуваарьтаа шилжинэ.
Нийслэл дэх төр, захиргааны байгууллагуудын ажил 07:00 цагт эхэлж байна
