Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа баасан гараг хүртэл үргэлжилнэ


Нийслэлийнхний хаврын махны хэрэгцээг хангах нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн, есөн дүүргийн 40 байршилд худалдаж эхлээд байна. Нийт 446 хүнсний дэлгүүрт борлуулж буй энэхүү өртгөтгөсөн худалдаа нь зах, худалдааны төвүүдийн махны ханшаас илүү хямд үнэтэй. Худалдаа энэ сарын 6-ныг дуустал үргэлжлэх бөгөөд хонины махыг гулуузаар килограмм нь 10,000 төгрөг, үхрийн махыг 13,000 төгрөгөөр тус тус борлуулж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *