Төв, суурингаас орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан, Тээврийн цагдаагийн алба улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2025” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхэллээ. Уг арга хэмжээний хүрээнд “Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн ажлыг 6, 7, 8 дугаар сард зохион байгуулах юм байна.
Тус арга хэмжээний хүрээнд:
- Зам, замын байгууламжаас шалтгаалан гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлуулж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах
- Замын хөдөлгөөнд оролцогчдод замын хөдөлгөөний дүрмийг сурталчилан таниулах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийттэй хамтран зохион байгуулах
- Улаанбаатар хотоос гадагш 150 км-ийн радиуст олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөнт эргүүл ажиллуулна.
Орон нутгийн замд осол гарч байгаа хэд хэдэн шалтгаан нөхцөлийг дурдвал:
- Хурд хэтрүүлэх;
- Хориглосон, аюул бүхий хэсэгт болон аюулгүй байдлыг хангахгүйгээр гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орох;
- Хамгаалах бүс хэрэглэхгүй хөдөлгөөнд оролцох;
- Хэт ядарсан үедээ жолоо барьдаг;
- Зам дээр ямар нэг шалтгаанаар зогссон үедээ аюулгүй байдлаа хангахгүй, ослын зогсолтын тэмдэг тавьдаггүй, гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүйгээс осол гарах нөхцөл бүрдүүлдэг.
- Жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, туршлагагүй хүнд жолоо шилжүүлэх зэрэг зөрчи нийтлэг гаргадаг.