С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ ?


УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд шаардлага хүргүүлжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсанд нийтэлсэн байна.

“Юуны өмнө харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. ДЦС-3 дээр осол гарч 1 хүний амь харамсалтайгаар эрсэдсэн билээ. Одоо асуудлаа нээлттэй, ил тод ярих цаг болсон. Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?

2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын хийсэн хамгийн чухал ажлуудын нэг нь эрчим хүчний салбарыг бодлогоор дэмжсэн. Ялангуяа тарифын шинэчлэлийн хүрээнд 600 орчим тэрбум төгрөгийн орлогыг төрийн болон төрийн оролцоот байгууллага хоорондын дансны авлага, өглөгийг хаахад зарцуулсан. 285 төгрөгөөр үйлдвэрлэдэг цахилгааныг 175 төгрөгөөр борлуулж, хуучирсан тоног төхөөрөмжүүдээ шинэчилж чадахгүй явсаар цахилгаан станцууд хот доторх дарьтай торх болсон байна. Өөрөөр хэлбэл олон жил чухал асуудлаа шийдэхгүй орхигдуулж ирсний төлбөрт төлсөн гэсэн үг. Эрчим хүчний салбар гүн хямралд орсны үндсэн шалтгаан нь нөгөө л халамжийн бодлого!

Мөнгө байвал асуудлаа шийднэ гээд өндөр хүлээлт үүсгэсэн ЭХЯ-ны 210 хоногийн гүйцэтгэлийг миний хувьд “маш хангалтгүй” гэж дүгнэж байна.

Эрчим хүчний салбарт “эс үйлдэхүй”-гээр хариуцлагаас зугтдаг байдлыг халах цаг болсон. Олон жилийн турш салбарын ХАБ, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулж чадаагүй удирдлагууд хариуцлага хүлээх ёстой.

ЭХЯ, “Эрчис Монгол хоёр осолтой холбоотой асуудал дээр хэрэлдээд дуусах шинжтэй” гэсэн байна.

,

2 responses to “С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ ?”

  1. Эрчим хүчний салбарыг элгээр нь хэвтүүлсэн буруутан нь төр засаг , монгол улс өөрөө мөнгө гаргаж эрчим хүчний эх үүсвэр УБ хотод яаралтай барих шаардлагатай , энэ салбарт гадаадын хэн ч хөрөнгө оруулахгүй хийхгүй ! ойрын 10 жилд УБ хотод дулааны эх үүсвэр нэмэгдэхгүй гээд бодоход аймаар…

  2. чи ч тэдний үргэлжлэл ,амьдрал мэдэхгүй мэдэмхийрэгчдийн буухиа халааг үргэлжлүүлэгч шүү дээ.гончигдорж гэж өвөөчинь гэсэн үү мөн үү .Гончигдорж алтангадас асоциац гэж мананг үүсгэгчдын том төлөөлөгч шүү.төр ба бизнесийн нийлсэн том хулгайчдын бүлэглэл тэр үед тавигдаж цэцэглэсэн түүх гэрчилнэ.бэлэн зэлэн өссөн,шүүмжлэх мэдэмхийрэх,зааж зааварлаж шүүхээс өөрийг мэдэхгүй боловсролтой нэртэй сэтгэлгүй худалдагдсан залуучууд монголд бүр их гай тарина

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *