УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах” хууль санаачилж буй талаараа мэдэгдэв. Тэрбээр цахим хуудаснаа “Миний бие энэ Их хуралд гишүүн байх хугацаандаа ганц л хууль санаачилж, ард түмэндээ буян болоод бууя гэж шийдлээ.
“Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах” тухай хууль. Энэ хуулиар улсаа тоногчдын гар хөл болсон гишүүдээ ч татдаг байг, бүдүүн бүдүүлэг манийгаа ч татдаг байг” гэжээ.