ХӨСҮТ-ийн сэхээний тасагт 8 бага насны хүүхэд улаанбурхан өвчний хүндрэлээр хэвтэн эмчлүүлж байна


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 3-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5075, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 647, гэрээр 1093, эдгэрсэн 3333, хавьтал 36307, нас барсан 2 хүн байна.

ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Ц.Чинбаяр” Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт найман бага насны хүүхэд улаанбурхан өвчний хүндрэл болон амьсгалын дутагдлын байдалтай эмчлэгдэж байна. Эдгээр хүүхдүүд вакцин огт хийлгээгүй учир хүндээр өвдөж байна. Нийтдээ 164- 0-2 насны хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдэд хэн халдвар аваачиж өгч байна гэхээр ээж аавууд гэр бүлийн гишүүд. Ийм учраас дархлаажуулалт хийлгээгүй гэр бүлийн гишүүд вакцинаа хийлгэмээр байна” гэж хэллээ.

Улаанбурхан өвчин нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой өвчин юм. Улаанбурхан өвчин ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаа аж. Иймд хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурхны эсрэг вакцинд хамрагдан, өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Хэрэв танд болоод танай хүүхдүүдэд дээрх өвчний шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 72224444, 100 утсанд хандаж, зөвлөгөө, мэдээлэл авна уу!

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *