Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хангайн бүсийн согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх төв ашиглалтад орлоо. Тус төвийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд нар оролцов.
Хангайн бүсийн согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх төв 15 хүн хүлээн авах хүчин чадалтай. Архангай, Өвөрхангай аймгийн архины хамааралтай иргэдийг энд шүүхийн тогтоолоор албадан эмчлэх юм.