Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дулааны 3-р цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаврын талаар энэ хурлаар хэлэлцэж байна.
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг УИХ хэлэлцэн, санал хураагаад, Л.Оюун-Эрдэнийг огцруулсан. Дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл Засгийн газар одоогийн бүрэлдэхүүнээрээ ажиллах юм.