Танилц: ДАШТ-д өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тоглолтын хуваарь


Сагсанбөмбөгийн 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Улаанбаатар хотын төв талбайд эхэлнэ. Дэлхийн 30 гаруй улсын шилдгүүд цуглах энэ тэмцээнд оролцох Монгол Улсын багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг Монголын сагсанбөмбөгийн холбоо зарлалаа.

Эрэгтэй сагсчидаас Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нарыг энэ бүрэлдэхүүнд багтаажээ. Эмэгтэй тамирчдаас О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Булбул, Б.Энхтуул, Э.Нарангоо, Н.Нандинхүсэл, Ц.Болорцэцэг, Б.Болор-Эрдэнэ, М.Цэрэнлхам, Б.Нямцэцэг нарыг өргөтгөсөн бүрэлдэхүүнд орууллаа. Эрэгтэй, эмэгтэй сагсчидаас тус бүр 4 нь шалгарч, Монголынхоо үзэгчдийн өмнө ДАШТ-д шилдгүүдтэй өрсөлдөнө.

Манай баг “М банк арена”, “Сэлбэ”, “Уран ган”-д бэлтгэлээ базааж байна. Монголын эрэгтэйчүүд тус тэмцээний хамгийн эхний тоглолтоо энэ сарын 23-нд АНУ-ын багтай хийх бол эмэгтэйчүүд 24-нд эхлээд Бразилтай тоглоно.

ДАШТ-д өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тоглолтын хуваарь:

6-р сарын 23: Монгол-АНУ /эр, 18:25 цагт/

6-р сарын 23: Латви-Монгол /эр, 20:15 цагт/

6-р сарын 24: Бразил-Монгол /эм, 18:25 цагт/

6-р сарын 24: Монгол-Испани /эм, 20:15 цагт/

6-р сарын 25: Монтенегро-Монгол /эр, 18:00 цагт/

6-р сарын 25: Монгол-Япон /эр, 20:15 цагт/

6-р сарын 26: ХБНГУ-Монгол /эм, 18:00 цагт/

6-р сарын 26: Монгол-Украин /эм, 20:15 цагт/


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *