Оросын Холбооны Улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улс (Казахстан, Монгол гэх мэт)-ын иргэдийг 2025 оны 06 дугаар сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлэхээр тус улсын Засгийн газар шийдвэрлэжээ. Хэрэв ОХУ-д зорчих гэж байгаа бол дараах зүйлд анхаарлаа хандуулна уу!
1.ОХУ-д зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаас “Госуслуги RuiD” аппликэйшнийг гар утсандаа суулгаж, дараах мэдээллийг бүртгүүлнэ. Үүнд:
- Овог нэр, төрсөн он, сар, өдөр;
- Паспортын мэдээлэл;
- Зорчих өдөр, байршил;
- Цээж зураг оруулах;
- Эмнэлгийн даатгал хавсаргах;
Бүртгэл амжилттай болсны дараа танд QR код олгогдоно. Хэрэв тухайн QR-ийг аваагүй тохиолдолд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжгүй.
2.Энэхүү бүртгэлийг дараах хүмүүс бүртгэл хийхгүй байж болно. Үүнд:
- ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд
- Тус улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөл бүхий иргэд
- ОХУ-ын улсад нэвтрэх бүх төрлийн визтэй иргэд
- 6-гаас доош насны хүүхэд
3.ОХУ-д зорчих гэж буй иргэд дараах зүйлд анхаарах хэрэгтэй. Үүнд:
- Олон нийтийн цахим сүлжээнд Украины далбаа, дайны эсрэг пост, хаштаг, лайк, коммент гэх мэт зүйлс ашигласан бол цахим сүлжээгээ түр хаах,
- Цахим сүлжээнд байршуулсан улс төр, дайны сэдэвтэй пост, зураг байршуулсан бол устгах шаардлагатай.