Үндэсний их баяр наадмаар энэ жил 8 хоног амрахаар Засгийн газар шийдвэрлэжээ. Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 7-р сарын 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 7-р сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гаригт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ. Ийн 7-р сарын 10-17-ны хооронд улс даяар амрахаар боллоо.
Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан юм.