Роналдо багаа финалд хөтөллөө


УЕФА- ийн ( Европын хөлбөмбөгийн холбоо) 2025 Үндэстний лигийн хагас шигшээ тоглолтод Кристиано Роналдогийн ахалсан Португалын шигшээ баг Германы шигшээг нутагт нь, Мюнхен хотын “Allianz arena”-д нь 2:1-ээр хожиж финалд шалгарлаа.

Хожлын гоолыг ” дөч хүрсэн эр” КР хийв. КР7 ийнхүү шигшээ багийн төлөө 137 дахь, харин хөлбөмбөгчний замналынхаа 937 дахь гоолыг “Герман машин”-д орууллаа.

Васко да Гамагийн нутгийнхан ( Португал) 2019 онд Үндэстний цом буюу UEFA Nations league тэмцээнд түрүүлж байсан түүхтэй.
Энэ удаагийн Nation league-ийн финалд (07.06.2025) Португалын шигшээ маргааш болох Испани-Францын ялагч багтай аваргын төлөө өрсөлдөх юм.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *