Солонготын даваа 12.08 км шороон замтай. Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай зам яг энэ давааны бэлд тасардаг. Энэ даваан дээр өнөө жил улсын төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай зам тавьж эхэллээ.
Уг шороон замыг асфальтаар хучих ажлыг “Гранд макро зам” ХХК гүйцэтгэж, “Мөнхөд-Ашдын зам” ХХК зөвлөхөөр ажиллаж байна. Уг замын зураг төслийг “Ангад-Арвижих” ХХК гүйцэтгэжээ.

Энэ зам дагуу 3 төмөр бетон гүүр тавьж, ус зайлуулах бетон хоолойг 24 цэгт хийнэ. Давааны уруу хэсэгт машин түр зогсох 3 зогсоол, орой дээр нь амрах зогсоол гаргана. Замын 2 талаар 10 км урт туузан хашлага хийх юм байна.
Солонготын даваа цэвдэгтэй бүсэд оршдог. Зун 7-р сард ч цас ордог. Тиймээс шороон замыг цэвдэгт тэсвэртэй асфальтаар хучих аж.
