Нийслэлийн нийт 16 байршлын явган хүний замыг энэ жил байгалийн чулуун хавтангаар өнгөлж байна. Үүний 1 буюу Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон нийт 5.000 ам метр талбайд хавтан тавиад дуусаж байна.
Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Гүйцэтгэлийг хэсэгчлэн буюу эхний хэсгийг дуусгаж, дараагийн хэсгийн ажил руу орох зэргээр иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулж байна. Жишээлбэл: Төв шуудангийн уулзвараас Хөрөнгийн бирж хүртэлх явган зорчигчийн замын ажил дууссаны дараагаар Хөрөнгийн биржээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байр хүртэлх хэсгийн ажил эхэлнэ.

Мөн кабель, шугам буулгах, борооны ус зайлуулах шугам хийх гэх мэт ажил давхар хийж байна. Явган хүний замыг байгалийн боржин чулуун хавтангаар хийж байгаа. Хавтан 4 см хүртэлх зузаантай. Боржин чулууг үндэсний үйлдвэрлэгч буюу Чулуу үйлдвэрлэгчдийн холбооны 14 компани болон БНХАУ-аас худалдан авч байна” гэж тайлбарлажээ.
