Өмнөговь аймгийн засаг дарга удам залгасан залуу малчдыг “Чинээлэг малчин өрх” хөтөлбөрт тусган ажиллаж байгаа аж. Уг ажлын дагуу өнөө жил нийт 136 залуу малчныг сургалтад хамруулж, иж бүрэн 5 ханатай, шалтай гэр олгов. Мөн малын эмийн сангийн багц, зөвлөмж гарын авлагаар хангалаа.

2025 онд “Удам залгасан залуу малчин өрхийг дэмжих журам”-ын дагуу Малч удмыг залгасан 15 сумын 30 залуу гэр бүлд төр засаг болон аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулан, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Мал эмнэлгийн газар, Насан туршийн боловсролын төв, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс сургалтад хамруулжээ. Тус аймаг удам залгасан залуу малчдад 5 дахь жилдээ гэр олгож байгаа аж.
