“Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигт Хятадын аварга багийг ялж, түүхэн хожил авлаа


МСБХ-ны 2024-2025 оны улирлын Үндэсний дээд лигийн аварга, Зүүн Азийн аварга “Хасын Хүлэгүүд” баг “BCL Asia” буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн хэсгийн шатны эхний тоглолтоо БНХАУ-ын CBA лигийн аварга “Zhejiang Guangsha Lions багийн эсрэг хийж, 84:67 харьцаагаар хожлоо.

 Тоглолтын эхний хагаст МУГТ Б.Билгүүний баззер шидэлтээр 36:34 харьцаагаар манай баг илүүрхсэн. Энэ үед И.Миллер 16 оноо, Ч.Ихбаяр 5, Ж.Толберт 4 самбар, 4 дамжуулалт өгч багаа тэргүүлсэн юм. 

Харин тоглолтын эцэст Зүүн Азийн аваргын MVP И.Миллер 30 оноо авч багаа тэргүүлсэн бол, Ч.Ихбаяр 18, Б.Барсболд 9, А.Азбаяр 8 оноо тус тус авлаа.

Ингэснээр “Хүлэгүүд” Азийн аваргуудын лигт нийт 9 тоглолтод 9 хожил авч нэг ч хожигдоогүй явна.

Тэд дараагийн тоглолтоо Ираны лигийн аварга “Tabiat Basketball” багтай хийнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *