Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам судраас нь мэднэ


МАН-ын Бага хурал 11:00 цагаас хуралдахаар товлож, гишүүд нь Тусгаар тогтнолын ордонд ирж байна. 10:00 цагт хуралдахаар товлосон УЗ нь 11:30 цагаас хурлаа эхэллээ.

Бага хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Миний баримталдаг байр суурь маш тодорхой. Та бүхэн маань олны төлөө тангараг өргөсөн бол хувийн ашиг сонирхлоо хойш нь тавиач ээ. Энэ дарагддаггүй унал шуналаа хойш нь тавиач ээ. Энэ улс орныхоо төлөө та нар зүтгээч ээ. Ийм  юмыг шаардаад зогсохгүй, өөрийн биеэр үлгэрлээд, энийгээ төрийн хууль, бодлого болгоод орхисон. Одоо би УИХ-аас гараад, 1 жил болчихлоо. Надаар 2 удаа УИХ-ын гишүүдийн ёсзүй хариуцсан ажил хийлгэж байлаа ш дээ. Сүүлд Ёс зүйн дэд хороог Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хороо болгосон.

Бидний баримталж байсан зарчим бол шатны гишгүүрийг дээрээс нь шүүрдэнэ. Их хурлын гишүүдийн ёсзүйн асуудлыг цэгцэлж байж, төрийн албан хаагчдын, дараа дараагийн ажлыг хийнэ гэдэг тодорхой байр суурьтай байсан. Эрүүгийн хууль, Ашиг сонирхлын хууль, Төрийн хэмнэлтийн хууль гээд олон хууль өөрчилсөн. Овоо олон юм өөрчлөгдсөн шүү. Дээд талаасаа цэгцтэй байх хэрэгтэй байхгүй юу даа.

Л.Оюун-Эрдэнэ овоо зүтгээд ажиллах шиг болох юм. Тэгээд энэ улсуудаасаа холдож чадахгүй юм даа. 24 оны сонгуулийг та бүхэн хар даа. Энэ орсон улсуудыг хар. Өнөөдөр ЗГ-т байж байгаа энэ улсуудыг хар. Заавал тэгэхээс тэгэх гэсэн юм шиг тендер будлиулдаг, улс орныхоо байгалийн баялгийг үрэн таран хийдэг, Монголын хамгийн мөнгөтэй улсуудыг, мөнгө шүтээнтэй улсуудыг бүгдийг нь татаад ирэх юм. Ингээд бүтэхгүй ээ.

Ярихын хувьд бол бүгдээрээ сайхан ярина. Яг ачир дээрээ үг, үйлдэл нь зөрүүгүй явж чадах хүн байна уу гэдгээ л сайн үзэх хэрэгтэй.

-Г.Занданшатарын тухайд Та юу хэлэх вэ?

-Харин тэр Г.Занданшатарын нэр сонсогдоод байгаа юм. Би Г.Занданшатарыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл би удам судраас нь мэднэ. Гомбожав баатрыг би хүүхэд байхаас нь мэднэ. Ижийг нь ч мэднэ. Г.Занданшатартай би их хуралд хэчнээн ч удаа суусан юм бэ. Надтай лав 4 удаа хамт ажилласан байх. Энэ талаас нь аваад үзвэл, миний хэлээд байгаа ямар нэг элдвийн зөрчилгүй, тун гайгүй явж ирлээ гэж би энэ Г.Занданшатарыг боддог юм.

Засгийн газарт ч, их хуралд ч ажилласан. Одоо багаа бүрдүүлээд, цаашаа тууштай байж чадах у, үгүй юү.

Овоо тууштай баймаар юм шиг Л.Оюун-Эрдэнэ маань байсан. Сүүлдээ мөнгө шүтээнтэй олон улсуудынхаа бариа хүлээн дотор хөдөлж чаддаггүй юм болов уу гэж би холоос харж байдаг юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *