Ж.Чинбүрэн: Яагаад Г.Занданшатарыг дэвшүүлж байгаагаа хэлчих ёстой


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Хамтарсан ЗГ хэр ажилласан гэж Та үзэж байна вэ?

-Би бол дүнгээ тавьчихсан ш дээ, муу ажиллалаа гээд. Тийм учраас итгэл үзүүлж чадахгүй гэдгээ би хэлсэн. Одоогийн Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүнд би ийм л асуулт тавина. Тэрнийхээ хариултаа л авна.

-Таныг Эрүүл мэндийн сайд болооч гэвэл?

-Юу ч гэсэн эхлээд Ерөнхий сайдаа сонсчихъё.

-Сая УЗ Г.Занданшатарыг 100% дэмжсэн юм уу?

-Тэрийг чинь сая мэдээнээс л сонслоо ш дээ. Тэгээд л бага хуралдаа орох гээд ирж байна.

-Г.Занданшатар УИХ-д өрсөлдөөд, тойргоосоо гарч ирч чадаагүй шүү дээ.

-УЗ ямар аргумент дэвшүүлээд, яагаад Г.Занданшатар даргыг нэр дэвшүүлж байгаагаа хэлчих ёстой. Тэрийг нь сонсъё. Аливаа юм логик дараалалтай байх ёстой.

-Дараагийн ЗГ хамтарсан байх нь зөв үү?

-Заавал хамтрахгүй бол болохгүй гэж гишүүд яриад байгаа шүү дээ. Үндсэн хуулиараа тийм боломжгүй болгочихсон гээд байгаа. Би бол тэгж харахгүй л байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *