Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.02-06.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 92 нь объектын гал түймэр, 1 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 нь хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.